Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “2013-2017 онд Гашуусухайт боомтоор олон удаа хоосон горимоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн, “Тавантолгой” ХК-аас гэрээгээр авснаас илүү их хэмжээний нүүрс экспортоор гаргасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан гурван компанийн захирал нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Шүүхээс арванхоёрдугаар сарын 16-наас хүн тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Тодруулал, эл хэрэгт "Монпорт" компанийн захирал Г.Мөнхдөл, "Зунмен" компанийн захирал болон "Таван толгой транс" компанийн захирал Д.Дагвадорж нар холбогдож саатуулагдсан юм.
Тэднээс "Таван толгой транс" компанийн захирал Д.Дагвадорж гэгч УИХ-ын гишүүн “Ажнай” тодотголт Д.Бат-Эрдэнийн гар хөлийн үзүүрт гүйдэг, хамгийн итгэлтэй хүн нь болох нөхөр. Хууль зөрчсөн гэх асуудлуудад дараалан нэр холбогдож ирсэн тэрбээр Өршөөлийн хууль гээчид хамрагдаад үзчихсэн гээд л бодчих.
Ер нь түүнтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд олон жилийн өмнөөс эхлэлтэй.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хилээр автомашин оруулсан, их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр саатуулан шалгаж байсан гэхчлэн хөвөрнө. Гэвч тэрбээр ямар ч тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэггүй цэвэрхэн мултарчихдаг талтай. Харин энэ удаад нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдсон нь олны анхаарлын төвд байна.
Түүнчлэн, “Тавантолгой транс” ХХК нь өөрийгөө 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай, үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд Өмнөговь аймгийн “Таван Толгой” ХК-тай хамтран ажиллаж, Таван Толгойн нүүрсний уурхайгаас Гашуун сухайт – Ганц мод хилийн боомт гэсэн чиглэлд Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэдэг гэж тодотгодог ч, угшил нь угаасаа “Ажнай”-гийнх. Дээр нь Оросуудынх ч бас бий.
Б.МАРГАД-ЭРДЭНЭ
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …