Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэл "Монгол Ньюс" төвд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус намаас "Хуультай хулгайг таслан зогсоох" шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.
Ингээд Ц.Оюунгэрэлийн хэлсэн онцлох 10 ЭШЛЭЛИЙГ хүргэж байна.
- Нүүрсний хулгайн асуудал нь иргэдийн бизнесийн тэгш орчин, залуусын ирээдүй болон нийгмийн хөгжилд саад болж байна.
- Засгийн газар 44 их наяд төгрөгийн хулгайг удаа дараа няцааж, бүх хулгай нь нийлээд 12 их наяд төгрөгт багтаж байна хэмээн хэлж буй. Үүнээс цааш ухаад юу ч гарч ирэхгүй мэтээр мэдэгдэл хийж байна. Улмаар шүгэл үлээсэн хүмүүсийг худлаа ярьсан хэмээн буруутгах хандлагатай байгаа. Тэгвэл үлдсэн 30 гаруй их наяд төгрөгийн хулгай нь ямар замаар явсан байж болох вэ. Үүнийг бид анзаарахгүй өнгөрч болохгүй.
- Газрын доорх ашигт малтмал бол төрийн өмч, ард түмний баялаг. Энэ баялгийг төр ард түмний нэрийн өмнөөс бусдад ашиглуулдаг.
- Монгол Улсын ашигт малтмалаас ашиг орлого олж байгаа хүмүүс төрийн өмчийг ашиглаж, бизнес хийснийхээ төлөө төрд баялгийнх нь төлбөрийг төлдөг. Үүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, баялгийг ашиглаж мөнгө олсныхоо төлөө улсын төсөвт төлбөр төлж байдаг.
- Гэтэл Монголын ард түмэнд төлбөр төлөхгүйгээр ашигт малтмалаас ашиг олоод байгаа хүмүүс бол хулгайн схемийн нэг хэсэг юм.
- Ашигт малтмалаас орлого олоод байгаа мөртлөө ашигт малтмалын нэмэгдсэн өртгийн албан татвараа тэд төлөөгүй. Ийм үйлдлийг эрх мэдэлтнүүдийн мэдэлд байгаа компаниуд хийж байна.
- Хамгийн ноцтой нь ашигт малтмалыг хэдэн удаа ч дамжуулж, дамлан борлуулсан экспортод л гаргаагүй бол дундын борлуулагч нар төлбөр төлдөггүй юм байна.
- Ийм байдлаар хамгийн том экспортын бүтээгдэхүүн буюу нүүрс, алт, зэс, төмөрлөг, жонш, нефтийн төлбөр зөвхөн уурхайн ам, экспорт хоёрт л төлөгддөг. Энэ хоёрын дунд үнэ яаж ч нэмэгдсэн, олон компани оролцсон ч тэдгээр компаниуд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөггүй. Улмаар хулгайн хар зах үүсжээ.
- Эрх мэдэлтнүүд нүүрсийг аль болох хямд авахын тулд "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн аман дээрээс нь худалдан аваад цааш хоёрдогч, гуравдагч борлуулагч нартаа дамжуулаад зардаг.
- Экспортод гаргаж байгаа үед яалт ч үгүй хил дээр бүртгэгдэж татвар төлдөг. Гэтэл гааль дээр бүртгэх хүртэлх уртын зам, богинын зам, Цагаан хад зэрэг газарт маш олон компани ашигт малтмалаар орлого олж байгаа мөртлөө нөөц ашигласны төлбөр огт төлдөггүй.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …