Гадаад харилцааны яам, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Монголын үндэсний комисс хамтран Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцын 50 жилийн ой, Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тус тус тохиолдуулан “Дэлхийн өв” сэтгүүл /World Heritage Review/-ийн тусгай дугаарт манай улсын ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлсэн 5 өвийн газрыг танилцуулав.
Түүнчлэн тус сэтгүүлийн “Google Arts and Culture” платформд танилцуулгыг байршуулахаар бэлтгэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын байгалийн үзэсгэлэнт өвийн газруудыг дэлхийн улс орнуудад төдийгүй олон улсын байгууллагад сурталчлан танилцуулсан нь улс орны эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах Монгол Улсыг гадаадад сурталчлахад ач холбогдолтой арга хэмжээ болов.
Сэтгүүлийн цахим хувилбартай доорх холбоосоор танилцана уу:
World Heritage n°103 (calameo.com)
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …