Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар өөр хоорондоо хэрүүлийн алим шидэлцээд удаж байна. Хэн хэнийхээ булхай луйврыг илрүүлж, ил гаргаж, түүндээ тайлбар хийж “үзэлцдэг”.
Тэгвэл өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ч.Хүрэлбаатар Хөгжлийн банканд хийсэн хяналт, шалгалтын дүнг албажуулаагүй, нуун дарагдуулсан гэдэг утгатай зүйл ярив.
Тодруулбал, тэрбээр “Хөгжлийн банкинд урьд нь хийгдэж байсан бүхий л шалгалтын материал, дүгнэлтийг албажуулж ирүүлэх тогтоол гарсан. Энэ тогтоолын хүрээнд хяналт шалгалт хийх явцад 2020 онд Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хамтарсан удирдамжаар Хөгжлийн банкинд хийсэн хяналт шалгалтын материалыг ирүүлээгүй. Үүнийг хоёр удаа нэхсэн. Хамгийн сүүлд ирүүлсэн материалд энэ асуудлыг Сангийн сайд албажуулаагүй байсан. Өнөөдөр бидний ярьж буй Хөгжлийн банкин дээр гарч байгаа зөрчил, дутагдлын асуудал, дээрх албажуулаагүй шалгалтаар илэрсэн байжээ. Үүнийг тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нуун дарагдуулсан байна гэж үзэж байна” гэв.
Харин үүнд нь өнөөдөр Ч.Хүрэлбаатар сайд хариулт өгчээ.
-Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.6-д Хөгжлийн банканд 2 жил тутам ээлжит хяналт шалгалт орохоор заасан. Энэ хуулийн дагуу ээлжит шалгалтуудыг 2019 оны 2-р сар, 2021 оны 8-р сард хийсэн байдаг.
-2020 оны 4-р сард Хөгжлийн банк нь Засгийн Газрын шийдвэрээр Сангийн яаманд шилжиж ирсэн. Хэл амтай, хүндэрчихсэн банк хүлээж авсан тул бүх удирдлагыг сольж, Монголбанктай хамтран шалгалт оруулах шийдвэрийг 5-р сард би гаргасан. Дахиад хэлье, шалгалт яаралтай оруулах шийдвэрийг би гаргасан.
-Шалгалтын дүнтэй танилцаад банкан дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар 2020 оны 9-р сард Засгийн газарт танилцуулсан. (Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг хавсаргав)
-Танилцуулагатай холбогдуулан Засгийн газар чанаргүй, муу зээлүүдийг барагдуулах ажлыг эрчимжүүлэн 16 зээлдэгчийн 879.6 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж хууль хяналтын байгууллагуудад хандаж эхэлсэн байдаг.
-Шалгалт оруулж, Засгийн Газарт танилцуулж, хууль хяналтын байгууллагад хандаж, зээлээ төлдөггүй компаниудыг шүүхэд өгч, зээл бүрийн хойноос хөөцөлдөх ажлыг эрчимжүүлсэн байхад юун шалгалтын материалыг нуун дарагдуулсан бэ? Бага доромжлоорой, бага гүтгээрэй.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …