Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.
Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Нүүрсний хулгай гаргахгүй байхын тулд уул уурхайн цахим биржийг ажиллуулах ёстой. Цаашлаад хөрөнгийн бирж олон нийтийн компани болох ёстой гэдэг санаачилгыг иргэд тавьж байгаа.
Сангийн яам нүүрсийг худалдах, борлуулах, тээвэрлэх гэрээг цахимжуулаад гаалийн бүрдүүлэлтийг нь цахимаар хийгээд, татвараа бас цахимаар төлдөг, хүнээс хамааралтай бус технологид суурилсан шийдлийг нэвтрүүлэх гэж байна. Нэгдүгээр сарын 1-нээс энэ ажил урагшлах гэж байгаа. Засгийн газрын хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд түр журмаа оруулж ирнэ гэсэн мэдээлэлтэй байна. Ингэснээр нүүрсийг цахимаар арилжих нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа.
Тэгэхээр цахим биржийн асуудалд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох вэ?" гэдэг талаар асуулт асуув.
Түүний асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Уг хууль мөрдөгдөж эхлэх хугацаа нь 2023 оны зургаадугаар сарын 30. Эхний ээлжид "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 30-40 хувийн нүүрсийг биржээр зарна гэж зорьж байгаа. Цаашдаа бол боломжит хэмжээгээр нүүрсээ биржээр зарах юм.
Хувийн компаниуд нүүрсээ биржээр зарах санал гаргаж байгаа. Ингээд хувийн компаниудтай хамтраад нүүрсний биржээ түр журмын дагуу ажиллуулна" хэмээв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …