Монгол Улс БНСУ-тай хамтран нисэхийн сургууль байгуулж, нисэхийн чиглэлийн мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэдэг болохоор зорин ажиллаж байна. Энэ хүрээнд салбарын сайд, удирдлагууд БНСУ-ын Алс дорнодын их сургууль болон Far East University-ийн удирдлагуудтай уулзаж, санал солилцжээ.
Тодруулбал, манай улс Far East University-тэй хамтран нисэхийн сургууль байгуулж, дотооддоо нисэхийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхээр зорьж байна. Эхний ээлжинд “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд нисэх дадлага хийх сургалтын төв нээхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр нисгэгч, онгоцны инженер техникийн ажилтнуудыг дотооддоо сургаж бэлтгэх үндэс суурь тавигдах юм.
Энэ ажлыг МУ-ын ЗГ-ын бодлогын дэмжлэгтэйгээр Far East University-ийн хөрөнгө оруулалт болон БНСУ-ын ЗГ-аас хэрэгжүүлдэг технологи, боловсролын хамтын ажиллагааг дэмжих ОДА төслийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой юм байна.
Үүний үр дүнд дотооддоо нисэхийн боловсон хүчин бэлтгэх суурь тавигдахаас гадна агаарын тээвэр, зорчигч тээвэр, засвар үйлчилгээний салбарын ажлын байр нэмэгдэж, олон улсын стандартад нийцсэн Агаарын тээврийн сургууль байгуулагдана гэж харж байгаа юм.
Мөн Монгол Улс БНСУ-ын Алс дорнодын их сургуультай хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, нислэг дадлагын төв байгуулахад хамтран ажиллахаар хэлэлцсэн байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тус сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ “манай улсын иргэний нисэхийн салбарт эрэлттэй байгаа том оврын онгоцны нисгэгч, инженер, техникийн ажилтан бэлтгэх шаардлагатай байгаа. Сургалтын үйл ажиллагаа явуулахад холбогдох зөвшөөрөл олгоход Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар дэмжиж ажиллана гэдгийг хэлсэн юм. БНСУ-ын Алс дорнодын их сургуулийн зүгээс нислэгийн аюулгүй байдлын стандартыг батлахад хамтран ажиллаж, агаарын тээврийн хүний нөөцийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой байгаагаа” онцлов.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …