Өмнөд Солонгосын Кёнсан мужийн Сонжү хотын Бёкжин-мён дүүрэгт барилгын ажил хийж байсан Монгол Улсын иргэн 40 настай А, 20 настай Б нар цементэд дарагдсан осол өчигдөр /2022.11.28/ гарсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл зарим мэдээллийн хэрэгслээр тэднийг нас барсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “БНСУ-ын Умард Кёнсан мужийн Сонжу хотод барилга дээр ажиллаж байсан хоёр монгол иргэн барилгын нурангид дарагдаж хүнд бэртсэн. Осолд өртсөн иргэдийн нэгнийх нь биеийн байдал хэвийн байгаа бол нөгөө иргэний биеийн байдал хүнд, ухаан орохгүй байгаа тул Кёнгбук Их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлээд байна. Иргэд нас барсан гэдэг мэдээлэл ташаа мэдээлэл бөгөөд Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтэс болон Пусан дахь КГ-аас осолд өртсөн иргэд болон ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцааг үзүүлж байна” гэлээ.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …