Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн танилцуулгыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар төслийн төслийг танилцуулав. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь өнгөрсөн оныхоос 36.7 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Төсвийн төслийн тооцоогоор 2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 11.1 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр ангилан авч үзвэл хотын шуудын төсөвт 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Харин төсвийн урсгал зардлын төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу урсгал зарлагын өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан боловсруулсан гэлээ.
Төсвийн урсгал зардлыг 774.4 тэрбум төгрөг байхаар боловсруулсан бөгөөд үүний 577.1 тэрбум нь хотын шуудын төсөв бол 197.3 тэрбум төгрөг буюу 25.5 хувь нь дүүргүүдийн суурь зарлага юм.
Нийслэлийн төсвийн орлого
/мянган төгрөгөөр/
- Нийслэлийн төсвийн нийт орлого 526,127,720.0
- Татварын орлого 334,830,780.0
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 317,100,000.0
- Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт 40,000,000.0
- Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 39,406,000.0
- Газрын төлбөр /дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулал/ 2,000,000.0
- Ус ашигласны төлбөр 4,300,000.0
- Ойгоос мод ашигласны төлбөр 24,780.0
- Нийслэл хотын албан татвар 12,000,000.0
- Татварын бус орлого 175,047,090.1
- Хувьцааны ногдол ашиг 500,000.0
- Төрийн өмч түрээслүүлсний төлбөр 1,800,000.0
- Төсөвт байгууллагын өөрийн орлого 18,064,565.5
- Авто зам ашигласны төлбөр 21,263,200.0
- Хүү торгуулийн орлого 100,419,324.6
- Өмч хувьчлалын орлого 2,200,000.0
- Ангилагдаагүй бусад орлого 30,800,000.0
- Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 16,249,849.9 байхаар боловсруулжээ.
Хотын даргын танилцуулгатай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид асуулт тавьж, саналаа хэллээ.
Энэ үеэр төлөөлөгч Д.Ихбаяр “Төсөв хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ дахин төлөвлөлтийн асуудал дээр санал хэлмээр байна. Дахин төлөвлөж байгаа барилгуудаас иргэдийг нь гаргачихсан ч дэд бүтцийн асуудлыг шийдээгүй. Зөвхөн манай тойргоос гадна Улаанбаатар хотын хэмжээнд ийм асуудал бий. Мөн хороод болон дүүргийн ИТХ-аас сургууль, цэцэрлэгийн асуудлаар маш их санал ирж байна. Томоохон орц, гарцын түгжрэл орон сууцны том хорооллуудтай шууд холбоотой. Тиймээс том хотхонуудын сургууль, цэцэрлэгийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй” гэлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …