Загвар өмсөгч А.Чингүүн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Гараар татах хүчний төрлөөр алтан медаль хүртжээ.
Тодруулбал, Киргизстан улсын Бишкек хотод гараар штанг таталтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд болсон юм. Тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдсөн А.Чингүүн 75.5 кг-ыг гараар татсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Энэ төрлөөр анх удаа Монгол хүн Дэлхийн цомын аварга болж байгаа явдал юм.
Түүний хувьд 2022 онд энэ төрөлд Монгол Улсын аварга болж, хүнд жингийнхээ рекордыг эзэмшигч болж чадсан байна.
А.Чингүүнийг ЦХХХ-ны сайд, УИХ-ын гишүүн Н.Учралын дүү Н.Ундралын нөхөр, Ардын багш Н.Ням-Осорын хүргэн гэдгээр нь олон нийт андахгүй билээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …