Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатарт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээв.
Ц.Цогтбаатар нь жүдо бөхийн спортоор 15 жил хичээллэхдээ тив, дэлхий, олон улсын дээд ангиллын тэмцээнүүдэд амжилттай оролцон 12 хүрэл, 5 мөнгө, 6 алтан медаль хүртэж, Өсвөр үеийн дэлхийн аварга, Залуучуудын дэлхийн аварга, Насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон Монгол Улсын анхны тамирчин юм.
“Токио-2020” зуны олимпын их наадмаас хүрэл медаль, 2022 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг хүртэж эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн хөдөлмөр зүтгэл, жүдо бөхийн спортын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь төрөөс ийн өндрөөр үнэлэн МУГТ цол хүртээлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …