Германы ЦСҮ намын ИТХ-ын Төлөөлөгч, ЦСҮ намын “Эмэгтэйчүүдийн Холбооны” тэргүүн Г.Очмаа ХБНГУ-д ажиллаж, амьдраад арав гаруй жил болохдоо эх орныхоо соёл, урлагийн хийгээд олон талт үйл ажиллагааг амьдарч буй орныхоо хүн ардад сурталчлан таниулах ажилд идэвхийлсээр ирсэн байдаг.
Хамгийн гол нь тэрбээр энэ бүгдийг сайн дураар, бараг л хобби аятай хийсээр энэ хүрчээ. Яг л түүн шиг гадны улс оронд амьдарч байгаа Монголчууд маань элэг нэгтэндээ тусдаа дэмтэй, эх орноо зөв зүйтэй талаас нь сурталчилж байгааг харах үнэхээр бахархмаар байдгийг нуух юун.
Нөгөө талаараа монгол иргэд аль ч улсад очсон зүтгэлтэй, тууштай, хөдөлмөрч байдлаараа гайхагддаг. Г.Очмаа төлөөлөгчийн хувьд ч ялгаагүй. Ямар ч тохиолдолд сайн дурын ажлаас хойш суудаггүй гэж байгаа. Өдгөө хөл хүнд хэрнээ Хү хамтлагийн ар албаныхантай эн зэрэгцээд гүйж байгаа сурагтай шүү.
Аливаа амжилт, алдар хүндийн цаана нэг хүн биш нэжгээд хүн байдаг гэдгийг цаг ямагт сануулах Г.Очмаа танд амжилт хүсье.
Бид энэ удаагийн “ГАДААД ДАХЬ МОНГОЛЧУУД” буландаа амжилтын ард, “хөшигний ард” байх арын албаныхныг тодотгож байна.
Бүр тодруулбал, дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулаад буй The Hu хамтлагийн үүсгэн байгуулагч, тайзны арын завгүй зочдыг онцолж байна.
Монголын өв соёлыг, ялангуяа монгол хэлийг дэлхийд таниулан түгээн яваа МУ-ын Соёлын элч ХҮ хамтлаг, үүсгэн байгуулагч, продюсер, Чингис хааны одонт, МУГЖ, дуучин Б.Дашдондог гуайгаар бахархахгүй байхын аргагүй!.
Мөн Хү хамтлагийн арын хамаг ажлыг түргэн шуурхай гялалзуулаж яваа залуу менежерүүд болох Б.Солонго, Б.Тэмүүжин хоёрыг дурьдахгүй өнгөрч яавч болохгүй.
Хамтлагийн энэ жилийн хамгийн сүүлийн “Black Thunder-Хар Аянга” аялан тоглолт Европ тивээр хаалтаа хийж байна.
Аялан тоглолтын үеэр МУ-ын гурван ЭСЯ-нд "Rumble of Thunder-Аянгын Нүргээн" нэртэй шинэ цомгоо танилцуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ сарын 2-нд Берлин дахь ЭСЯ-ны төв байранд цомгийн танилцуулгаа хийсэн бол өнөөдөр буюу Улс тунхагласны баяраар Парис дахь ЭСЯ-нд хүндэтгэлийн арга хэмжээгээ зохион байгуулах аж.
Харин сүүлийнх нь ирэх сарын 8-нд Лондон дахь ЭСЯ-нд болно. Үүнийг онцолж байгаагийн гол шалтгаан, тэднийг цомгийн нээлтээ хийх бүрт Парис, Франц, Герман, Англи, Лондонгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн хүрээлж байгаа нь Монгол Улсыг, Монголын урлагийг дэлхий сонирхож байгааг илтгэх.
Мөн Монголын хамтлаг, уран бүтээлчдын дунд түүхэндээ байгаагүй нэгэн өвөрмөц үйл явдал нэгээр нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна. Энэ бол “Юнеско”-оос Хү хамтлагт “UNESCO Artist for Peace“ гэсэн цол хэргэм олгосон явдал байлаа.
Юнескогийн төв байранд Ерөнхий захирал Одри Азуле өөрийн биеэр цол хэргэмийг гардуулж өгсөн талаар дэлхийн хэвлэлүүд онцолжээ.
Тэгвэл дээр дурдсан залуухан менежерүүд маань энэхүү ажилд хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн гэдэг шүү. Гол ажлыг чимээгүйхэн нугалсан тайзны арын баатрууддаа алга ташимаар байна.
More from Соёл урлаг
РЕППЕР THUNDERZ ЮУ БЭЛТГЭВ?
Энэ оны 09 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан “Нэг л өдөр” тоглолтоо амжилттай зохион байгуулсан реппер ThunderZ буюу …
“ГОЁЛ” НААДМЫН ОТГОН ТОП А.САЙХАНТАМИРЫН АМЖИЛТ
Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй "Гоёл" наадам өчигдөр /2023.11.19/ "Шангри-Ла" зочид буудлын эвент холл танхимд болж, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. …
СХД-ИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 93 ХУВЬТАЙ БАЙНА
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг удирдан зохион явууллаа. Хурлын эхэнд цас орж …