“Өргөстэй цэцэгтэй хорвоо”,“Эхийн ариун сэтгэл”, “Чи бидэн хоёр”, “Миний үр ээждээ ир”, “Цасан дээрх танго” зэрэг дуугаараа ард түмэндээ танигдсан МУСТА, дуучин Н.Оюунчимэг. “Баян монгол чуулга”, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын “Хилчин” хамтлаг, “Варьете” чуулгаар овоглон уран бүтээлээ туурвиж явсан тэрбээр өдгөө чөлөөт уран бүтээлчийн хувиар үзэгчидтэйгээ уулзсаар яваа. Урлаг гэдэг их айл хатуудаа хатуу гэдгийг мэддэг бүсгүй. Тэрээр “Заримдаа би өөрийгөө ойлгодоггүй юм.
Яагаад гэхээр, би урлагийн төлөө энэ амьдралаа золиослочихсон хүн байхгүй юу. Асар том золиос гарсан, надаас. Гэхдээ би өөрөө л үхэн хатан зүтгээд энэ урлаг гээд явчихсан болохоор хэнд гомдох вэ дээ, ТИЙМ ЭЭ. Бурхан намайг бүтээхдээ “ЧИ УРЛАГИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙГААД Л ЭНЭ ДЭЛХИЙГЭЭС ЯВААРАЙ” гэсэн юм шиг санагддаг.
Урлагийнхан тухайн үед сайн нэртэй байгаагүй нь нөлөөлсөн байх, “Урлагаа сонго, эсвэл гэр бүлээ сонго” гэсэн тулгалт ирж байсан. Би тэгэхэд ямар ч эргэлзээгүй урлагаа сонгоод явж байлаа. Хүүхдээ алдсан тухайд, төрөөд удаагүй байхад Д.Ухнаа дарга “Ажилдаа ор, ор” гэж шахсаар байгаад оруулсан. Төлөвлөгөө биелүүлэх гэж тоглолтоор их явдаг байсан.
Тэгж явахдаа хүүхдээ Дарханд ээж аав дээрээ орхисон юм. Тэр хоёр маань хүүхдээс төсөөрсөн, дээр нь ээж нь байхгүй хүүхэд яаж олигтой байх вэ. Даарч хөрөөд ханиад хатгаа авсан юм шиг билээ. Нэг өдөр аав ирээд намайг аваад явсан. Ороход хүү минь яг намайг хүлээж байсан юм шиг л байсан даа.
Би одоо бодоод байхад их тэнэг байжээ. Урлаг, урлаг гэж явсаар ээж, аавыгаа ч олигтой халамжилж чадаагүй. “ТА ЯАЖ БАЙНА, ИЙЖ БАЙНА” гэж ховор асуусан санагддаг” гэжээ.
https://www.youtube.com/watch?v=nMvRgLMQs_c
https://www.youtube.com/watch?v=GrTBGApqerU
https://www.youtube.com/watch?v=NJO_yw2yXcc
More from One VS One
Б.БАТЦЭЦЭГ: ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНД МЭДЭГДЭХҮЙЦ ӨССӨН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. …
С.СҮХБОЛД: МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БИЙ БОЛГОХОД БЭЛЭН БОЛСОН
Өнөөдрийн ярилцлагын зочноор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдыг урьж оролцуулж байна. Юуны өмнө …
Г.ГАНБИЛЭГ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-Д УЛС ОРЫНХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨЛ ДЭЭР БОСГОХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУСГАГДСАН БАЙНА ЛЭЭ
ШУТИС, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор(Ph.D) Г.Ганбилэгтэй уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд гарч буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын …