Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар аг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр нийтийн тээврийн шинэчлэл хийгээд BRT төслийн талаар онцолсон юм. Тодруулбал, "Нийтийн тээврээ шинэчлэхгүй бол уналтад ороод жолооч нь хомсдож, маршрут чиглэлдээ явж чадахгүй болоод байна. Энэ байдлыг өөрчилж, парк шинэчлэлт хийхгүй бол манай нийтийн тээврийн автобуснуудын 60 хувь нь 10-аас дээш жил болчихсон, заримынх нь ашиглалтын хугацаа дуусчихсан.
Бид ирэх жилийн өдийд дахиад л толгойгоо маажиж, бие биеэ буруутган зүхсэн байдалтай байж болохгүй бөгөөд өнөөдөр замаа шууд барьчихаж чадахгүй учраас нийтийн тээврийн асуудал дээр анхаарах хэрэгтэй” гэв.
Үргэлжлүүлэн “Олон нийтэд хэлээгүй ч Засгийн газрын шийдвэр гарсан зүйлсэд BRT-ийг явуулах асуудал багтсан. Тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэр нь гадны зээл. Өөрөөр хэлбэл, BRT төслийг бодитоор явуулах нөхцөл бүрдэж байгаа. Би Үндэсний хорооны даргын хувьд биечлэн анхаарал тавиад BRT-ийг хөдөлгөе гэж байгаа.
BRT төслийн тухайд 100 гаруй сая доллар шаардлагатай. Гэхдээ одоогоор 50 сая долларын төслийн боломж нээгдэж байгаа.
Энэ мөнгийг одоогоор шилжүүлж аваагүй ч ажлыг түргэтгэж байна. BRT-ийн төсөл яваад ирэхээр үүнд тааруулаад түгжрэлд ач холбогдолтой маршрут чиглэл гаргана.
Мөн хэл амтай байсан дүүжин тээврийн асуудал бий. Үүнд Францын Засгийн газар ч нэлээд анхаарал тавьж байгаа. Тохиролцсон энэ асуудлынхаа ядаж нэгдүгээр шугамыг ажилд нь оруулъя гэж бид Францын талтай уулзсан.
Үнэндээ дүүжин тээвэр одоо гацаанд орчихсон, ТЭЗҮ-ээ ч бүрэн хийгээгүй буюу одоо л ТЭЗҮ-ийг нь хийлгээд явж байна. Энэ ажил хавраас идэвхижнэ.
Түүнчлэн LRT төслийг нийслэл өөрөө боломжоороо урагшлуулах ёстой. LRT бол БНХАУ, ОХУ, Австрали гээд бүхий л хөгжилтэй орнуудад байдаг” гэсэн юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …