УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг мэдээлэл хийсний дараа цөөнхийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Дундад зууны үе шиг өнөө өвлийг хэрхэн давах вэ, цас бага битгий ороосой, тэнгэр хангай харж үзээсгэй гэж алга хавсран залбирахаас өөр шийдэлгүй сууж байна. Жинхэнэ зуд ХХААХҮ-ийн яаманд болж байна. Шилний цаанаас чихэр долоолгосноос өөрөөр тариаланч, малчдын амьдралыг нь дээшлүүлсэн бодлого шийдвэрийг гаргасангүй. Өвөлжилт, хаваржилтад зөвхөн мал хүндэрдэг юм биш. Малчид тариаланчид илүү зутардаг. Тиймээс залуу малчин тариаланчид хөдөөнөөс зугтаж байна. Нэг өвлийг аргацаасан байдлыг болимоор байна. Хувьсгалт өөрчлөлт энэ салбарт хэрэгтэй байна. Улс даяараа малын халдварт өвчин тарсан. Мал аж ахуй, газар тариаланд элдэв янзын татаас, урамшуулал өгөхөөс өөр зүйл хийхгүй байна. Амыг нь хааж, өсөж хөгжихөд нь чөдөр тушаа болсон шийдэл гаргах хэрэггүй. ХХААХҮ яаманд хийхгүй бизнес гэж алга. Төсвийн мөнгийг гамгүй үрсэн сангуудтай том мангас болчихоод байна” гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …