УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх Монгол Улсын үнэлгээ олон улсад сайжирч, гадаад, дотоод хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа нэмэгдэж, цаашлаад үндэстэн дамнасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Олон улсын жишигт нийцсэн гэж сайхан худал хэлж байна. Ийм юм цаашаа явахгүй. Авч явж хэрэгжүүлэх байгууллагынхаа бүтцийг тодорхой хэлмээр байна. Төсөв дээр тойрог, сум болгон дээр баахан Соёлын төв өргөө байна. Гэтэл Соёлын төвүүдийг жилд хэдхэн удаа ашигладаг. Хамгийн их эрх мэдэлтэй хүн буюу сахиул нь дуртай үедээ Соёлын төвөө онгойлгож, партидаж байна. Үүнийгээ бид хувийн секторуудад гэрээний үндсэн дээр өгөөд, зардлаа хэмнэж болох уу?.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг хэрэгжүүлэх төслийн процессийг их нарийн зааж өгсөн. Хамтрагчдаа гэрээний дагуу хянаж ажиллахыг нарийн заасан өмнөх хуулиас сайн. Өмнөх Концессын хуулийн сөрөг үр дагавар энэ хуулинд гарахгүй байх. Хувийн хөрөнгө оруулагч, компаниудад зориулж энэ хууль бичигдээгүй. Заавал том хөрөнгө оруулалт шаардсан төсөл гэхээсээ илүү жижиг төрлийн хамтын ажиллагааг хүртэл зөв зохицуулаад явна. Төрийн талд байгаа бизнесээс хувийн хэвшилд өгөх хууль. Гадаадын хөрөнгө оруулагчдын ч хууль эрхзүйн орчин бүрдэнэ.
Соёлын төвүүд гэлтгүй үр ашиггүй, зардал чирэгдэлтэй барилга байгууламжуудыг хувийн хэвшлийнхэн аваад явах боломжтой болно. Одоо барьж байгуулчихсан байгууламжуудыг хувийн хэвшлийнхэн ашиглах, лизинг хийх, менежментийг нь авч явах гээд олон хувилбарууд энэ хуулиар нээгдэж байгаа.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …