Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2022.11.16) Ус сувгийн удирдах газрын (УСУГ) харьяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, Туул голд цутгаж байгаа усны чанартай танилцжээ.
Энэ үеэр УСУГ-ын дарга Ц.Төрхүү “Төв цэвэрлэх байгууламж нь ус бохирдуулагч байгууллага биш. Гэтэл Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар манай байгууллага дээр 11 тэрбум гаруй төгрөгийн төлбөр гараад байна. Цэвэрлэх байгууламжид ирж буй бохир ус байх ёстой хэмжээнээсээ 3-5 дахин их бохирдолтой байна. Бид үүний 80-88 хувийг цэвэршүүлж байгальд нийлүүлдэг. Уг байгууламж хоногт 160-170 мянган куб.метр усыг хүлээн авч, цэвэршүүлэх хүчин чадалтай ч, өнөөдөр гэхэд 183 мянган куб.метр ус ирсэн байна. Байгууламж нь ахуйн хэрэглээний усыг цэвэрлэх зориулалттай хэдий ч химийн гаралтай бохирдолтой ус ирж байна. Томоохон эмнэлгүүд, арьс ширний болон хүнсний үйлдвэрүүдээс маш их бохирдолтой ус шууд ирж байгаа нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болгож байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.Саранчимэг “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан. Уг хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2020 оноос хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, дагаж мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт болон салбар хоорондын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна. Ажлын хэсгээс энэ асуудлаар санал, дүгнэлтээ боловсруулж Байнгын хороо болон холбогдох яамдад танилцуулна” хэмээв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …