УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Учралын баяр” нэртэй арга хэмжээ дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа. Бүтэн хоёр сарын хугацаанд зарласан арга хэмжээний үеэр 240 гаруй материал ирснээс 11 хүүхэд Өмнөд Солонгос улсыг зорихоор болжээ.
Тэрбээр өнөөдөр БНСУ-д ажиллаж амьдарч буй ээж, аавтайгаа уулзах “УЧРАЛЫН БАЯР” төсөлд шалгарсан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр "Учралын баяр" төслийн 4 удаа амжилттай хэрэгжүүлсэн. УИХ-д сонгогдсон цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байна. Гадаадад амьдарч байгаа монгол иргэдийн тоо 196 мянгад хүрсэн. Үүнээс БНСУ-д гэхэд л 50 мянга гаруй монгол иргэд амьдарч байна. Бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай тэнцэх тоо. 2021 оны Дэлхийн банкны судалгаагаар гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн эх орондоо оруулж байгаа орлого ДНБ-ийн 4 хувь байна гэх статистик байна. Өөрөөр хэлбэл гадаадад амьдарч байгаа монголчууд эдийн засагтаа томоохон хувь нэмэр оруулдаг. Гэвч эцэг эх нь үр хүүхэдтэйгээ амьдрах, үр хүүхэд нь эцэг эхийнхээ хайр халамжийг хүртэх эрх нь хязгаарлагддаг. Визны асуудал дээр бэрхшээлтэй байдаг учир хүүхдүүдээ бага байхад нь гадаадад гарсан иргэд олон жилийн дараа үр хүүхэдтэй уулздаг. "Учралын баяр" төсөл нийгэмд зөв хандлага төлөвшүүлэх зорилготой. Гадаадад амьдарч буй монголчууд хэрхэн амьдардаг, хөдөлмөрлөдөг, тэднийхээ төлөө яаж зүтгэж байгааг харуулах, танилах зорилготой.
Нөгөө талаар үр хүүхдүүд нь "Ээж аав маань намайг бага байхад орхиод авсан, яагаад ирдэггүй юм бол, яагаад уулздаггүй юм бол" гэх санаашрал байдаг. Тиймээс хүүхдүүдийн дунд "САЙН УУ ЭЭЖЭЭ, ААВАА" гэх эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж, тухайн эссэ дээрээ өөрийнхөө хүсэл, сонирхлыг зөв тусгасан хүүхдүүдийг шалгаруулж явуулдаг.
Тухайлбал БНСУ-д очоод ажлын байрыг нь, цаг наргүй хөдөлмөрлөж байгааг нь хараад аав ээж маань үнэхээр миний төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм байна, явуулсан хувцас, мөнгө төгрөгийг нь гамтай эдлэж, сайн суралцах ёстой юм байна гэдэг бодол тээж ирдэг.
Өнгөрсөн хугацаанд 40 хүүхдийг аав ээжтэй нь уулзуулсан байна. Тэдгээр хүүхдүүдийн ангийн багш нартай нь уулзахад "Манай ангийн хүүхэд ээжтэйгээ уулзаж ирсэний дараа хандлага нь өөрчлөгдсөн, сургалтын чанар сайжирсан" гэдэг. Хүүхдүүд нь хүртэл ээж аавыгаа хараад хичээх ёстой юм байна гэдэг бодол төрсөн тухай ярьдаг.
Гадаадад байгаа монголчуудыгаа бид дэмжих цаг нь ирсэн. Цаашдаа Учралын баяр төсөл Европын улсуудад тэр дундаа Швед улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээлээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …