Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан :
Тэрбээр “Засгийн газрын 2022 оны 204 дүгээр тогтоолоор “Засгийн газрын авто бааз” улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулах, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох арга хэмжээ авч ажиллах чиглэл өгсөн.
Энэ дагуу Засгийн газраас гарсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажлаад “Засгийн газрын авто бааз” улсын төсөвт үйлдвэрийн газрын үндсэн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулж , Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгож өөрчиллөө. Энэ газар нь 164 авто тээврийн хэрэгсэл, 210 орчим ажилтан албан хаагчидтай байсан. Жилдээ улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй үйл ажиллагаа явуулдаг байсныг 100 автомашин, 105 ажилтан албан хаагчтай, аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа явуулдаг, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгон өөрчилж шийдвэрлэлээ.
Засгийн газрын авто бааз нь Төрийн хяналтын хуулийн дагуу авто машины дуудлагын үйлчилгээгээр үйлчилгээ үзүүлнэ. Орон нутаг дахь Засгийн газрын томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцна. Мөн авто баазыг олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн менежментээр үйл ажиллагаагаа явуулах үүрэг чиглэлийг Засгийн газраас өгч ажиллаж байна.
Орон нутгийн өмчит байгууллагуудаас ойрын хугацаанд 1000 орчим машин татан төвлөрүүлнэ
Төсвийн хэмнэлтийн хуулиар нийт 250 автомашиныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хураан төвлөрүүлсэн. Ойрын хугацаанд дахин ийм тооны автомашин хурааж, шаардлагатай газар нь хэрэгцээнд нь зориулж тарааж өгнө. Товчхондоо, 509 автомашиныг хураан төвлөрүүлнэ. Хэмнэлтийн хуулийн 6/5-д заасны дагуу автомашин хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмнэлэг, онцгой, цагдаа, хил хамгаалах, гааль гэсэн байгууллагуудын хэрэгцээнд зориулж тарааж өгнө.
Тодорхой төрийн байгууллагууд авч ашиглах боломжгүй элэгдэл хорогдол нь байх ёстой хэмжээндээ хүрсэн байгаа автомашинуудыг дуудлага худалдаагаар зарах ажлыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан. Нийт 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулсан. Дуудлага худалдаанд олон аж ахуй нэгж иргэн оролцож, 370 орчим сая төгрөгт хүрсэн гэдэг мэдээллийг ирүүлсэн байна. Үлдсэн автомашиныг орон нутгийн хэрэгцээнд буюу хөдөө, сум, багт шилжүүлж өгөх ажлыг зохион байгуулна. Шилжүүлэх ажлыг УИХ-аар оруулж, УИХ-ын тогтоол батлагдсаны үндсэн дээр процесс явагдана.
Түүнчлэн орон нутгийн өмчит байгууллагуудаас ойрын хугацаанд 1000 орчим машин татан төвлөрүүлэх ажил хийгдэнэ. Нэгдүгээрт, үзлэг оношлогоог нь хийж хэрэгцээ шаардлага хангах эсэх дээр үнэлэлт, дүгнэлт хийнэ. Тэрний дараа орон нутагт хэрэгцээтэй байгаа 700 орчим автомашиныг шилжүүлэх ажлыг дотоодод нь зохион байгуулна.
“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн асуудлаар Боомтын сэргэлтийн үндэсний хороо хуралдсан
Хоёрдугаарт,” Эрдэнэс Таван толгой” ХК-нд тогтоосон зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Энэ оны эцэс гэхэд тус компани 500 сая долларыг татан төвлөрүүлэх үүргийг хүлээсэн. “Эрдэнэс Таван толгой” ХК нь 16.5 их наяд төгрөгийн хөрөнгө, 3.4 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Гэрээний урьдчилгаа гэж 2 их наяд төгрөгийг авсан байдалтай байна. Нийт 82 гэрээгээр нүүрс худалдаалан борлуулдаг. Үүнээс дөрвөн гэрээ нь оптек гэрээ байдаг. ” Эрдэнэс Таван толгой” ХК-нд онцгой дэглэм тогтоож, гадаадын валютын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд Боомтын сэргэлтийн үндэсний хороог өнгөрсөн долоо хоногт хуралдуулсан. Товчхондоо, бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, уртын болон дундын, богинын тээврийн уялдаа холбоог сайжруулж нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг тавьсаны үндсэн дээр тус хороо хурлаа хийсэн. Хурлаас 10 заалт бүхий тогтоол гарч, холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл олгогдсон. Өөрөөр хэлбэл, уртын болон дундын, богинын тээвэр хоорондын уялдаа холбоог хангах, нөгөө талаасаа БНХАУ-тай холбогдож байгаа хил орчмын ариутгал халдваргүйжүүлэлтийн бүсийн үйл ажиллагаанд эрсдэл учрахгүйгээр зохион байгуулах чиглэлүүд өгөгдсөн. Энэ үүргийг Зам тээвэр, хөгжлийн сайд, УУХҮ-ийн сайд болон бусад холбогдох албан тушаалтанд албан даалгавар хэлбрээр хүргэгдэн ажиллаж байна.
НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭЖ БАЙГАА
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Таван толгой” ХК-иас Цагаан хад хүртэл өдөртөө 600 гаруй автомашины тээвэр хийгдэж, Цагаан хаданд буух нүүрсний хэмжээ нэмэгдэж байна. Бидний зүгээс Цагаан хаданд буусан нүүрсийг цаашаагаа хил гаргахад анхаарлаа хандуулах үүднээс БНХАУ-ын боомтын асуудал хариуцсан албан тушаалтантай яриа хэлэлцээр хийсний үндсэн дээр хил гаралтын тоо хэмжээг нэмэгдүүлэх тал дээр давхар арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Түүнчлэн, Засгийн газраас энэ оны төгсгөл гэхэд гадаад валютыг татан төвлөрүүлэх үүрэг хүлээсэн ” Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ, Монголросцветмет “ТӨҮГ , Эрдэнэс Силвер Ресурс ХХК зэрэг компаниудын валютын нөөцийг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй танилцаж шаардлагатай аж ахуй нэгжүүд дээр бодлогын дэмжлэг үзүүлж, тээвэрлэлт, олборлолт болон бусад үйл ажиллагаанд нь туслалцаа өгч ажиллахаар болж байгаа.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …