УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллийн технологитой холбоотой цаашид хийх ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Мэдээлэл технологи хариуцсан консулыг томилж ажиллуулах нь чухал ач холбогдолтой. Монголын программ хангамж үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, олон улсын үзэсгэлэнд оролцуулах, хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагаа түншлэлийг бэхжүүлэхэд нэн хэрэгцээтэй. Мөн нийтийн төвийг байгуулах санхүүжилтийн асуудалд байнгын хороо анхаарлаа хандуулж байгаад баяртай байна. Төсөвт суугаагүй. Бид Үндэсний Дата Төвийн кибер аюулгүй байдлын хэлтсийг өргөжүүлээд зохион байгуулбал хувийн компани, ААН-үүдийн халдлагад хариу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах боломжтой. Инновацын тусгай бүс байгуулах ажлыг эхлүүлэхээр Буянт-Ухаа дээр төлөвлөөд ажиллаж байна.
Цахим төлбөрийн системийг бүрдүүлэх чиглэлээр банк санхүүгийн байгууллагуудтай яриа хэлэлцээр хийж байгаа. И-баримтын төлбөрийн цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэж байна.
Тоон гарын үсгийг олон улсад итгэмжлэгдсэн жагсаалтад батлуулах асуудал тулгамдаж байна. Энэ ажлууд дээр анхаарах ёстой. Хонхорын станцыг тоон технологид шилжүүлэх нь онцгой байдал тохиолдсон үед зарлан мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулахад ач холбогдолтой" гэлээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …