Химийн шинжлэх ухааны чиглэлээр олон улсын хөгжлийн нийтлэг чиг хандлагад нийцсэн шаталсан сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж улс орны хөгжилд далайцтай хувь нэмэр оруулж байгаа МУИС-ийн ШУ-ны сургуулийн Химийн тэнхим нь Химич, Химийн багш гэсэн мэргэжлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалтыг явуулдаг. Тус сургуулийг төгсөгчид шинжлэх ухаан, боловсрол, эдийн засаг, аж үйлдвэр, уул уурхай зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байна. МУИС-ийн “Химийн салбарын төгсөгчдийн холбоо” ТББ –аас МУИС-д химич мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 70, 71 ойд зориулсан "МУИС-ийн химийн салбарын нийт төгсөгчид, багш нарын "BACK TO STUDENT" уулзалтыг энэ амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Дашрамд дурдахад, МУИС нь шинжлэх ухааны суурь чиглэлүүдээр сургалт, судалгааны ажил эрхлэн явуулдаг мэргэжлийн 19 тэнхимд 470 гаруй багш, 90 орчим ажилтан, бакалаврын түвшний 9200 гаруй оюутан, ахисан түвшний 1900 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж, 36 багц хөтөлбөрөөр бакалаврын, 41 хөтөлбөрөөр магистрын, 24 хөтөлбөрөөр докторын сургалт эрхэлж байна
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …