ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольц Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын орнууд дахь анхны албан ёсны айлчлалаа Герман Улсаас эхлүүлсэн. Тус улсад хийсэн айлчлал болон Холбооны Канцлер О.Шольцтой хийсэн албан ёсны хэлэлцээ үр дүнтэй боллоо гэж тэрбээр дүгнэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Канцлер О.Шольц нарын албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар талууд хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ.
Мэдээллийг товч дүгнэхэд,
-Холбооны Канцлертай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлд хүргэх талаар зарчмын хувьд тохиролцлоо.
-Олон улсын болон бүс нутгийн түвшинд үүсэж буй цар тахал, геополитикийн хурцадмал байдлын талаар санал солилцлоо.
-Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050”урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарын хөгжлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх,
-Их долоогийн Дээд хэмжээний уулзалтаар яригдсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрт Монгол Улс багтаж түншлэн ажиллах
- Өмнийн говьд баригдаж буй Тавантолгой цахилгаан станц, Дулааны V цахилгаан станц зэрэг томоохон төслүүдэд ХБНГУ хамтрах
-Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогыг Герман Улстай хамтран хэрэгжүүлэх
-Зэс боловсруулах үйлдвэр, Цахилгаан автомашин техник хэрэгслийн гол түүхий эд болох газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг Монгол Улс, ХБНГУ-тай хэрэгжүүлэх зэргээр санал солилцжээ.
1,000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ
Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдээр Монгол Улсын Засгийн газар Герман Улсын Засгийн газартай хамтран эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, ойн инженер зэрэг 1,000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ.
Улс хоорондын харилцаанд иргэд, аж ахуйн нэгж хоорондын харилцаа нэн чухал. Монгол Улс 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаатай холбогдуулан иргэдийн харилцан зорчих визийн хөнгөлөлт, шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх мөн Монгол судлал болон соёлын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр талууд тохиролцов.
Монгол Улс зам тээвэр, нийтийн тээврийн шинэчлэлийг евро стандартад хүргэх зорилтын талаар дэлгэрэнгүй санал солилцож, хоёр улсын Зорчигч, ачаа тээврийн албан ёсны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах, Монгол Улсад гарын үсэг зурах, Цахим шилжилт, Тээврийн яамны сайдаар ахлуулсан хоёр талын хамтарсан ажлын хэсгийг Монгол Улсад ажиллуулахаар харилцан тохиролцов. Энэ хүрээнд нийтийн тээврийг евро стандартад шилжүүлэх асуудал яригдсан байна.
Хүнсний аюулгүй байдал, хангамж, нийлүүлэлт, нэмүү өртөг шингэсэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хувийн хэвшлийн үйлдвэрлэл, экспортод чиглэсэн бизнесийг дэмжих, санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцээний үеэр ярилцжээ.
Энэ удаагийн албан ёсны айлчлал, Канцлертай хийсэн яриа хэлэлцээний үеэр яригдсан асуудлууд биеллээ олж, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд ярилцлага өгөхдөө илэрхийллээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …