Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай болон нийслэлийн концессын хууль эрх зүйн орчны талаар мэдээллийг өгч, олон улсын сайн туршлагуудыг танилцууллаа.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Төсвийн зардал өсөж, томоохон төслүүд санхүүжилтийн эх үүсвэрийн дутагдалд орсноос үүдэн олон улсад төр, хувийн хэвшлийн түншлэлээр буюу концессын гэрээгээр төслүүдээ санхүүжүүлэх болсон. БНСУ гэхэд нийт 753 төслийг концессоор хэрэгжүүлснийн дотор сургууль, цэцэрлэгийн барилга ч орж байна. Жишээ нь хувийн хэвшлийнхэн эдгээр бүтээн байгуулалтыг өөрийн эх үүсвэрээр барьж, төр түүнийг нь 20 жилийн хугацаатай лизингээр авдаг. Ингэснээр төсвийн зардал багасаж, хугацаа алдахгүй төслүүдээ хэрэгжүүлэх давуу талтай” гэсэн юм.
Манай улсын хувьд Төр, хувийн хэвшлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг 2009 онд гарсан. Харин нийслэл, орон нутгийн хувьд концессын хэрэгжих төслийн процесст ямар оролцоотой байх нь тодорхой байх ёстой гэдгийг тодотголоо. Тухайлбал, төслийн санал авахаас эхлээд хэрэгжилтэд хяналт тавих хүртэл процесст нийслэл оролцоотой байх талаар эрх зүйн баримт бичигт тусгаалах саналаа өгөх шаардлагатайг хэлсэн юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Сангийн яамнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн бариад байгаа билээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …