Засгийн газрын өнөөдрийн /2022.10.05/ хуралдааны шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Энэ үеэр валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төслийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Монголчууд бүгдээрээ ам.доллар, төгрөгийн ханш яах бол, валютын нөөцөд санаа зовж байгаа. Статистикийн тоон мэдээг харахаар экспортын тоо хэмжээ өндөр байдаг. Гэтэл яг түүнтэй нийцсэн хэмжээний валют орж ирж байна уу гэдгийг эхлээд анзаарах ёстой. Тухайлбал, 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон мөртлөө 500-600 сая ам.доллар орж ирсэн байх жишээтэй.
Яагаад гурав дахин бага хэмжээний валют орж ирснийг судлаад үзэхэд хэд хэдэн шалтгаан байна.
Нүүрсээ урьдчилаад зарсан тохиолдол бий. Өмнөх жилүүдээс зарагдсан нүүрс, жишиг, гэрээний үнэтэй холбоотой үүссэн зөрүү байгаа юм. Тиймээс Монгол Улсаас экспортод гарч буй нүүрсний нөхцөл байдлыг ил тод болгож, цэгцлэх арга хэмжээг авах Засгийн газрын тогтоол гарлаа.
Тэгвэл валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төсөлд:
- Нүүрсээ хилийн үнээр зардаг байх буюу нүүрсээ уурхайн амнаас зарахгүй байх зохицуулалт хийнэ.
- Бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу бүгдгийг хилээр экспортолно. Уурхайд олборлогдсон нүүрс хилээр ачигдаад гарах хүртэлх бүх үйл ажиллагааг цахимжуулна. Ингэснээр хэчнээн сая тонн нүүрсийг ямар компани ямар гэрээгээр экспортолж буйг мэдэх боломж бүрдэнэ.
- Нүүрсийг биржээр зарах тогтолцоо руу шилжинэ. Биржээр нүүрс зарагдсан тохиолдолд олон худалдан авагч орж ирнэ. Ингэснээр нүүрсний үнэ өсөх боломжтой. 2023 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд бүх нүүрсийг зөвхөн биржээр худалдана.
- Валютаар экспортлох гэрээний нүүрсний экспорт дээр уян хатан зохицуулалт хийнэ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …