Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа.
Хүүхэд хамгааллын явуулын хөдөлгөөнт үйлчилгээ 09 дүгээр сарын 15-ны өдрөөс Баянгол дүүрэгт эхэлсэн бөгөөд дүүргийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хамтран зохион байгуулж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувиар Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлж буй багийнхан болон үйлчилгээ авч байгаа ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдын төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо. Энэ үеэр БГД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Даваажаргал зарим мэдээллийг өгсөн. Тэрбээр “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нь гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг газар дээр нь мэргэжлийн баг шуурхай үзүүлэх зорилготой.
Энэхүү арга хэмжээний хүрээнд дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хүүхэд хамгааллын мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ, Хууль, эрх зүйн хэлтсээс хууль зүйн үйлчилгээ үзүүлж байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй сургуулиудын хүүхэд хамгааллын багийг чадавхжуулах, мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ ерөнхий боловсролын 10 сургууль, хоёр хороо, 2 цэцэрлэг дээр ажилласан бөгөөд 1000 гаруй хүүхэд болон эцэг эхчүүдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ үеэр далд хэлбэрийн хүчирхийллүүд ил болж байгаа учраас бусад мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна” гэсэн юм.
Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээнээс хүүхдүүд та бүхэн өөрсдийнхөө болон найз нарынхаа өмнөөс зөвлөн туслах үйлчилгээ авч болох учраас өөрсдөд юу тулгарч байгаагаа ярьж, хэлж мэргэжлийн хүмүүсээс тусламж аваарай. Миний хувьд дүүргийнхээ Хүүхдийн зөвлөлийн тэргүүнээр ажилладаг учраас хүүхдүүд рүү чиглэсэн тодорхой ажлуудыг хийхийг зорилго болгон ажиллаж байна. Тухайлбал,
- Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Хүүхдийн холбоо”-нд өөрийн гэсэн байр гаргаж өгсөн. Энэ холбоо нь та бүхэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ураас очиж мэдээлэл авах бүрэн боломжтой.
- Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх Ерөнхий боловсролын сургуулийн давхар бүрт ус цэвэршүүлэгч байршуулсан.
- Мөн ЕБС-иудын эмчийн өрөөг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан. Ингэснээр та бүхэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг шууд авах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Мөн хүүхдүүд та бүхэн Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар эрүүл мэндийн даатгалаар хийгдэх Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт заавал хамрагдаарай” гэсэн юм.
Түүнчлэн Баянгол дүүрэг 34 хороотой бөгөөд хороо бүрт Хүүхдийн цагдаа ажиллаж сургуулийн орчин дахь хүүхдийг аюулгүй байдлыг хангаж ажилладаг юм. Энэ үеэр Хүүхдийн цагдаа нар дүүргийн Засаг даргад зарим саналуудыг хэлсэн. Үүнд:
- Сургууль, цэцэрлэгийн орчимд цахилгаан тамхи зарахыг хориглох
- Сургууль орчмын авто замыг тэмдэг тэмдэглэгээ болон явган хүний гарцыг тодруулах, хурд сааруулагч байрлуулах
- Сургуулийн орчимд үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийн нүүлгэх шаардлагатай байгааг онцоллоо.
Ташрамд мэдээлэхэд, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих тодорхой заалтууд тусгагдсан бөгөөд 2021 онд хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, хамгааллын үйлчилгээг байршуулан үзүүлэх “Түр хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулсан. Түр хамгаалах байр ашиглалтад орсноор 2021 онд 148, 2022 оны хагас жилийн байдлаар 79 хүүхэд, эмэгтэйчүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлээд байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …