Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Баянгол-Залуудын хөгжил” арга хэмжээг хэрэгжүүлэх төслийн хүрээнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “УБТЗ-ын Политехник коллеж”-ийн захирал Ё.Бямбатогтох нар Төмөр замын салбарын хүний нөөцийн эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан төмөр замын мэргэжлийн хүний нөөцийг хамтран бэлтгэх, судалгаа, шинжилгээний ажил хийж гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилго бүхий Хамтын ажиллагааны Санамж бичгийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан.
Тэгвэл энэхүү санамж бичгийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд УБТЗ-ын Политехник коллежийн мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн ангид шалгалт өгч тэнцэн суралцаж буй Баянгол дүүргийн 10 залууд төлбөрийн хөнгөлөлт үзүүлж, суралцах Эрхийн бичгийг гардуулах, шинээр элсэн суралцаж буй оюутнуудтай гурвалсан гэрээ байгуулах арга хэмжээг өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, УБТЗ-ын Политехник колллежийн захирал Ё.Бямбатогтох болон албаны бусад хүмүүс мөн суралцагч хүүхдүүд, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар төмөр замын мэргэжлийг сонгон элсэн суралцаж буй оюутнуудад амжилт хүсээд “Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт залуусыг ажилтай, орлоготой болгох зорилт тавьсан. Мөн Монгол Улсын Засгийн газраас баталсан “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл”-ийн хүрээнд залуусыг мэргэжил, боловсролтой, ажлын байраар хангах ажлыг зохион байгуулж байгаа. Энэхүү санал санаачилгын хүрээнд УБТЗ-ын Политехник коллежид санал тавьснаар та бүхэн өнөөдөр нэг жилийн хугацаанд сурч мэргэжил эзэмших, цаашлаад ажлын талбарт гарч гэр бүлдээ, улс эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болно гэдэгт итгэлтэй байна. Мөн Та бүхэн эзэмшсэн мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцах боломжтой. Хамтран ажиллаж байгаа УБТЗ-ын Политехник коллежийн удирдлага хамт олонд баярлалаа” гэсэн юм.
Мөн УБТЗ-ын Политехник колллежийн захирал Ё.Бямбатогтох энэхүү санамж бичгийг байгуулж, хүүхдүүдийн сургалтын төлбөрийг 100 хувь шийдвэрлэж байгаа дүүргийн Засаг дарга болон дүүргийн ЗДТГ-ын хамт олонд талархал илэрхийлээд шалгалтад тэнцэж суралцаж байгаа эдгээр залуус сургуулиа амжилттай төгсвөл ажлын байр нь бэлэн байгаа. Хамгийн гол нь хичээж суралцах шаардлагатай бөгөөд үргэлжүүлэн суралцах боломж нь нээлттэй гэсэн юм.
Ташрамд мэдээлэхэд, Улаанбаатар төмөр замын Политехникийн коллежийн 1 жилийн мэргэжлийн боловсрол олгох сургалтад тэнцсэн дүүргийн 10 хорооны хүүхдүүд Төмөр замын өртөөний жижүүр, Ачаа вагон хүлээлцэгч, Зүтгүүрийн туслах машинч, Илчит тэрэгний засварчин, Вагон үзэгч, засварчин, Зорчигчийн вагоны үйлчлэгч, Төмөр замын замчин, Цахилгааны монтёр зэрэг мэргэжлээр элсэн суралцаж байгаа бөгөөд амжилттай суралцаж төгссөн тохиолдолд ажлын байраар бүрэн хангагдах юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …