Шатахууны нөөц хэвийн хэмжээнд байгаа талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлсэн байна.
Уг мэдээлэлд "АИ-92 бензин зарахгүй байна гэх иргэдийн гомдол болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн мөрөөр холбогдох газруудаас тодрууллаа.
МТ шатахуун түгээх станцад нийлүүлэлтийн доголдол үүсэж наймдугаар сарын сүүлээс АИ-92 бензинийг нийтэд худалдаалахгүй байгаа тул хэрэглэгчид бусад шатахуун түгээх станцаас авч ачаалал нэмэгдэж байна.
Үүнээс үүдэн бусад компанийн шатахуун түгээх станцуудын тухайн өдрийн бензин хэвийн хэрэглээнээс өмнө дуусаж байгаа бөгөөд өдрийн цагаар хот дундуур тээвэрлэх хориотой учир цаг тухайд нь сумлах боломжгүй, шөнийн цагаар сэлбэж байна гэх мэдээллийг авлаа.
"Магнай Трейд" ХХК улсын хэмжээнд 150 шатахуун түгээх станцтайгаас 30 нь Улаанбаатар хотод байдаг" хэмээн дурджээ.
Дээрх асуудлаас үүдэн шатахуун түгээх станц нэг бүрд ирэх ачаалал өндөр болсон учир нөөц буурсан мэт харагдаж, иргэд банкаа дүүргэж, нөөцлөх, дараалал үүсгэх явдал гарсан байна.
"Магнай Трейд" ХХК-ийн бүтээгдэхүүний нийлүүлэлт ойрын хугацаанд хэвийн болох тул энэ хугацаанд бусад аж ахуйн нэгжүүдээс бүтээгдэхүүн авч талоноор зарах зохицуулалт хийжээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …