"Биеийн тамир, спортын хөгжилд төрийн бус байгууллагын оролцоо" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын албаны төлөөлөл МҮОХ, Биеийн тамир, спортын улсын хороо тэргүүтэй спортын холбоодын удирдлагууд оролцлоо.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Алсын хараа-2050", Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт тусгасан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэд эрүүл чийрэг амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний спортыг олон улсын түвшинд гаргах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд Үндэсний хорооны зүгээс онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг онцоллоо. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч “Парис-2024" зуны олимп, "Милан-Кортина-2026" өвлийн олимп ойртож буй энэ үед баг тамирчдын бэлтгэлийг хангах, Сангийн яамтай хамтран 2023 оны төсвийн төсөлд шаардлагатай хөрөнгийг тусгуулах хэрэгтэй" гэв. Мөн спортын салбар дахь допингийн асуудлыг цэгцлэхийн тулд дүрэм журмыг шинэчилж, бодлогын түвшинд анхаарч ажиллахыг салбарын сайд болон спортын мэргэжлийн холбоодын удирдлагад чиглэл болгов.
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Спортын салбар дахь допингийн асуудал, шударга бус байдлыг яаралтай таслан зогсоох шаардлагатай. Мэргэжлийн холбоод, тамирчид өөрсдөөсөө эхлэн үлгэрлэх, спортын ёс зүй, эв нэгдлээ дээшлүүлэх хэрэгтэй” гэв.
Харин ХЗДХ-ийн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар "Нэг спортын төрлөөр олон холбоодтой, хоорондоо зөрчилдөөнтэй байдлыг цэгцлэх үүднээс “Нэгдсэн мэргэжлийн холбооны эрхзүйн байдлын тухай, Холбооны эрх зүйн байдлын тухай хууль зэрэг гурван ч хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх зэргээр ажиллаж байна" хэмээн спортын салбарын хууль, эрхзүйн орчны талаар танилцууллаа.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …