Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт гурван байршилд 630.28 мкв явган хүний замыг шинээр тавьж буй. Тодруулбал, 14-р хороонд байрлах 18-р байрны зүүн тал, 85-р цэцэрлэгийн ар тал, Ачлал их дэлгүүрийн хойд талд явган хүний замыг “Бумбат даваа” ХХК гүйцэтгэж байна. Тэгвэл Ачлал их дэлгүүрийн хойд талд 2,5 м өргөнтэй 60 м урттай явган хүний замыг шинээр тавихад өртсөн зөвшөөрөлгүй баригдсан аж ахуй нэгжийн өргөтгөлийг дүүргийн Засаг даргын долдугаар сарын 04-ний өдрийн А/277 захирамжийн хүрээнд буулгаж, газар чөлөөлөх ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, хорооны Ажлын албаныхан хийлээ.
Ингэснээр авто зам дагуу явган хүний замгүй байсан тус байршилд шинээр явган хүний зам тавихад ямар нэгэн асуудалгүй болж, оршин суугчид хорооллоосоо явган хүний замаар шууд зорчих нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Үлдсэн хоёр байршил дахь явган хүний замын ажлыг хийж дууссан байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …