ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр буюу есдүгээр сарын 12-ны өдөр ОУОХ-ны төв байранд зочилж, спорт-олимпизмын өнөөгийн байдал, шинэ тутам хөгжиж буй спортын төрлүүдийг тэр дундаа и-спорт, таеквондо, брейкинг, дугуйн төрлүүдийг дэмжих, ОУОХ-ны 2020+5 Олимпын хөтөлбөрийн хүрээнд хамтран гүйцэтгэх үйл ажиллагааны талаар ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай санал солилцлоо.
Байгаль орчинд ээлтэй ногоон хөтөлбөр болон Олимпын төгөл байгуулах ОУОХ-ны санаачилгыг дэмжих МҮОХ-ны оролцоо, Олимпын цогцолбор төслийг хэрэгжүүлэх зэрэг мэдээллийг солилцохын ялдамд ОУОХ-ны Ерөнхийлөгчийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийх Зүүн Азийн залуучуудын наадамд оролцохыг урьсан байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …