Тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай явц, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцах үүднээс Баянзүрх дүүргийн Засаг дарга хороодод ажиллаж байгаа.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо нь 2485 өрх айл, 9171 иргэнтэй. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 22 хорооноос 32 дугаар хороо болон салж бүтэц зохион байгуулалтаар хоёр хуваагдсан. 22 дугаар хороонд энэ онд хийгдэх тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дахин төлөвлөлтөд орсон Төмөр замын 200,201,202 дугаар байрны магистрал шугам, нийслэлийн хөрөнгө оруулалтаар Батлах хамгаалах яамны баруун талаар асфальтан болон явган хүний зам, Цэргийн төв эмнэлгийн урд талаар явган хүний зам, Батлан хамгаалахын яамны 69А байрнаас холбооны сургуулийн урд тал хүртэлх 190 метр чулуун зам, 40 метр асфальтан замын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Мөн орон нутгийн хөгжлийн сангаар “City toilet” байгуулахаар болсон байна.
БЗДийн Засаг дарга Н.Баярмөнхийг тус хороодод ажиллах үеэр хороо улсын цэцэрлэггүй учраас цаашид боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс цэцэрлэг байгуулах, камержуулалт хийх хэрэгтэй байгааг хорооны засаг дарга танилцуулсан байна.
Харин Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо 2681 өрх, 8978 иргэнтэй. 98 хувь нь гэр хороолол, хоёр хувь нь байшин хороолол. Энэ онд тус хорооны 16 дугаар гудамжинд чулуун зам болон хорооны байрны ард талд авто машины зогсоол хийсэн. Мөн Баруун Алтан-Өлгийн 36 дугаар гудамж, Зүүн Алтан-Өлгийн 11 дүгээр гудамжинд газар чөлөөлөлт хийгдэж авто замын ажлыг эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэл 40 хувьтай явагдаж байна.
Цаашид камержуулалт, гэрэлтүүлэг шинээр хийх, тоглоомын талбай засаж сайжруулах, 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах шаардлагатай байгааг хороон засаг дарга танилцуулсан бол Өрхийн эрүүл мэндийн төвөөс байрны засварын ажлыг эхлүүлэх, эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс авто машинтай болох шаардлагатай байна гэлээ.
Дүүргийн 22 дугаар хорооны хувьд хэд хэдэн байршилд дахин төлөвлөлт хийгдэж байгаа бөгөөд барилгын гүйцэтгэгч компанитай тогтмол уулзалт зохион байгуулж хамтран ажиллах хэрэгтэй гэсэн юм. Хороо болон Өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудаас өгсөн саналыг хүлээн авч, цаашид шийдвэрлэж ажиллахад анхаарна гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх онцолжээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …