Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ү.Оюунзул өнөөдөр Баянзүрх дүүргийн БАЯНЗҮРХ цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
Тэрбээр нээлтийн үеэр “Аливаа улс орны хөгжлийг боловсрол, эрүүл мэндийн салбар тодорхойлдог. Энэ утгаараа Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн удирдлага, Баянзүрх дүүрэг боловсролын салбар, тэр дундаа боловсролын хүртээмж, боловсролын чанар, багш сурагчид ая тухтай орчинд сурч, ажиллах нөхцөлийг сайжруулах эрхэм зорилготой ажиллаж байна” хэмээгээд “Баянзүрх” цогцолбор сургуулийн удирдлагуудтай төлөөлөгчийн хувьд холбоо харилцаатай, хамтран ажилладаг бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сургуулийн гадна талбайд 3х3 сагсан бөмбөгийн талбайг иж бүрэн тохижилттойгоор хийх бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн төсөвт суулгаж өгсөн гэдгээ онцоллоо.
2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-д 364 091 сурагч, 1-р ангид 38 233 сурагчдыг 22 207 багш ажилтнууд сургахаар хичээлээ эхлүүлжээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …