Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчдээс “Монголбанкны Зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалтад хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэж, үндэслэлгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах эрхийг хязгаарладаг” гэх асуудлыг хөндөж гомдол ирүүлжээ.
Үүний дагуу ШӨХТГ-аас Монголбанкинд ханджээ. Улмаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд авсан зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй хэрэглэгчийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй байх тохируулга хийгдсэн ба эдгээр хэрэглэгчдийн санхүүгийн үйлчилгээ авах бололцоог бүрдүүлж чадсан байна.
Мөн уг хар жагсаалтад үүрэн холбооны үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниудын гурвалсан үйлчилгээний төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох арга хэмжээ авч байгаа талаар Монголбанкны зүгээс мэдэгдээд байгаа аж.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …