Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан манай улсад ажлын айлчлал хийж буй БНСУ-ын Чэжү мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Кён Хак тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан БНСУ-ын тусгай бүс Чэжү мужийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын удирдлагууд Улаанбаатарт айлчилж буйг нь онцлоод, Монгол дахь ажлын айлчлалд нь амжилт хүслээ. Тэрбээр “Саяхан Монгол Улсад БНСУ-ын Гадаад хэргийн сайд айлчилсан. Ажил хэрэгч, найрсаг уур амьгалд үр дүнтэй хэлэлцээ хийж, дээд түвшинд тохиролцсон Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэл иж бүрнээр хэрэгжихэд хотууд, муж, бүс нутаг, хоёр орны ард түмний харилцаа мөн чухал. Монголд Солонгосын урлаг, хоол хүнс, ахуй соёл болон бараа бүтээгдэхүүн сайн нэвтэрсэн. Харин Монгол орныг таниулан сурталчлах, ахуй соёлын талаар түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллах саналтай байна” гэлээ.
Харин Чэжү мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Кён Хак “Чэжү арал аялал жуулчлал төдийгүй урлаг, спортын салбар өндөр хөгжсөн бүс нутаг. Өнөөдрийн бидний уулзалт Улаанбаатар хот-Чэжү мужийг олон салбарт харилцан үр дүнтэй хамтран ажиллах харилцааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …