Удтал хөшигний ард яригдсан шинэ сайд нар тодорхой болоод байна. Мөн сайд нар өнөөдөр тангараг өргөж, үүрэгт ажилдаа орно.
Энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд олон нийт янз бүрийн дүгнэлт хийж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайдаар томилсон нь энэ цаг үед нүдээ олсон томилгоо болсон гэж олон нийт харж байгаа бололтой. Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг уул уурхайн салбарт мэргэжлийн бөгөөд сайн менежер очиж байна гэхчлэн цахим орчинд иргэд, олон нийт сэтгэгдлээ илэрхийлжээ. Шинэ сэргэлтийн бодлого дахь боомтын сэргэлтийг ажил хэрэг болгох, томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулж мөн хил гаалийн гацааг арилгах дорвитой ажлууд хийнэ гэх хүлээлтийг тавьж байна гэх нь ч байна.
Ж.Ганбаатарын хувьд УИХ-д хоёронтоо сонгогдсон цагаасаа хойш эдийн засаг, бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж ажиллаж ирсэн. Тиймдээ ч УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны даргаар 2019 онд томилогдож эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой чухал хуулийн төсөл, тогтоолуудыг чамбай боловсруулж, батлуулахад түүний ахалсан байнгын хорооны үүрэг өндөр.
Тэгвэл одоо уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчныг илүү чамбайруулж, энэ салбарыг гацаанаас гаргах үүргийг тэр Ерөнхий сайдаас хүлээлээ.
Харин тэрбээр “Уул уурхайн салбарт тулгамдаад байгаа томоохон асуудалд ханцуй шамлан орно. Хөрөнгө оруулалтуудыг сэргээж, төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулахад төвлөрч ажиллана. Мөн энэ салбарын техник технологийг шинэчлэх шаардлагатай байна" хэмээв.
Ямартай ч түүнд Ерөнхий сайд итгэл хүлээлгэж, уул уурхайн салбарыг гацаанаас гаргах “даалгавар” өглөө. Мэдээж үүнд цаг хугацаа хэрэгтэй учраас хийж, хэрэгжүүлэх ажлынх нь үр дүн тодорхой хугацааны дараа харагдах биз ээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …