Ойрын үед С.Эрдэнэ болон түүний тойрон хүрээлэгчид өөрсдөөсөө бусдыг ямар нэг шалтаг шалтгаан хэлж, намаасаа хөөсөөр байгааг уншигчид харж байгаа биз ээ.
Угтаа УИХ-ын гишүүдийг тойргийнх нь сонгогчид хийгээд ард түмэн итгэл хүлээлгэж, томилдог. Гэтэл намын дарга гэх хүмүүс “өөрсөдтэйгээ нь ирж уулзсангүй, хэлсэн шийдвэрийг нь дагасангүй” гэж дарамтлах болжээ. Тэр тусмаа сүүлийн хэдэн жил УИХ-д сонгогдсон АН-ын нүүр тахалж байгаа хэдэн гишүүдээ ад үзэж, ээлж дарааллан хөөсөөр байгаа С.Эрдэнэд намынхан нь шүүмжлэлтэй хандаж байна.
Бидэнд ирсэн мэдээллээр, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяаг мөн л дээрх шалтгаанаар шалтаглан намаас нь хөөх шийдвэрийг гаргаад байгаа аж.
Угтаа УИХ-ын дэд даргын эрх үүрэг нь намын дүрмээр биш улсын хуулиар явах учиртай. Гэтэл тэр эрх үүргийг нь намаас нь болиулж, өөрийг нь үг дуугүй дагасангүй гэдэг байдлаар хандах нь хэр зохимжтой юм бол.
Иргэдийн толгой угаасан энэ шоугаа АН-аас Нийслэлд сонгогдсон ганц гишүүндээ хэрэглэж байгаа нь С.Эрдэнэ болоод түүний нөхөд ямар увайгүй, АН-ын хагарал дээд цэгтээ тулсан байгааг илтгэх.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …