Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанаас дэмжиж буй “Teach for Mongolia” буюу “Илгээлтийн багш” хөтөлбөрт хамрагдсан 16 залуу багш хөдөө орон нутагт ажиллахаар боллоо. “Илгээлтийн багш” нийгэмд үйлчилдэг ТББ нь дэлхийн 61 улсад боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш бус байдлыг бууруулах зорилго бүхий “Teach for All” олон улсын байгууллагын нэг хэсэг болж энэ жилээс Монголд үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Тус хөтөлбөрт хамрагдахаар 100 гаруй залуус өргөдөл ирүүлснээс 16 оролцогч шалгарч, эрчимжүүлсэн сургалтад хамрагдан Баянхонгор, Дорнод, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн ерөнхий боловсролын сургуульд багшлахаар болоод байна.
Монголын Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй зургаан сэргэлтийн нэг нь Хот, хөдөөгийн сэргэлт. Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох, Улаанбаатар хотын түгжрэлийг багасгах зорилтын хүрээнд яам, тамгын газрууд салбар бүрийн мэргэжилтнийг хөдөө орон нутагт ажиллах боломжийг олгоход онцгойлон анхаарч буй бөгөөд тус хөтөлбөр нь энэ бодлогын нэг хэсэг юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хот хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд яам, тамгын газрууд салбар бүрийн мэргэжилтнийг хөдөө орон нутагт илгээх бодлогод онцгойлон анхаарч байгаа. Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад орон нутаг, хотын алслагдсан дүүрэг, хороодын эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал. Тиймээс Ерөнхий сайдын Ажлын албанаас “Teach for Mongolia” хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллаж байна. Эхний ээлжийн 16 багш хөдөө орон нутагт багшлахаар зорьж байна. Хөтөлбөр эхлэх үед 100 гаруй багш бүртгүүлсэн. Эндээс бодлогын түвшинд дэмжлэг үзүүлбэл залуучууд орон нутагт ажиллах сонирхолтой байгаа нь харагдаж байна.
Энэ хичээлийн жилд орон нутагт 1000 гаруй багш дутагдалтай байна.
Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын Ерөнхий газар, МУБИС-тай хамтран хөрвөх чадвартай багш бэлтгэх загвар хөтөлбөр боловсруулсан. Ирэх жилээс илүү олон багш бэлтгэнэ” гэв.
“Илгээлтийн багш” нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага нь нийслэлийн алслагдсан дүүрэг, хороод, хөдөө, орон нутагт нэн шаардлагатай байгаа багшлах боловсон хүчнийг бэлдэх замаар боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд боловсролын салбарт өөрчлөлтийн салхи авчрах салбар салбарын манлайлагч залуусыг багш мэргэжлээс үл хамаарч сонгон шалгаруулж хоёр жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуульд багшлах боломжоор хангах юм.
2022-2023 оны хичээлийн жилд Боловсрол, Шинжлэх ухааны яам, Боловсролын Ерөнхий газартай хамтран орон нутагт дутагдалтай байгаа багшийн орон тоонд тулгуурлан залуусыг багшийн ажлын байраар хангаж байна.
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь орон нутаг, нийслэлийн алслагдсан дүүргийн сургуулийн сурагчдын боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах нөгөө талаар боловсролын салбар дахь манлайлагч залуусыг бэлтгэх зорилготой юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …