УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилсан "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 9, 23, 28-р хороог холбосон Гачууртын замаас Шархадны эцсийн зогсоол хүртэл 4.27 км, Улиастай голын дээгүүр 97.3 м төмөр бетон гүүр бүхий авто замын ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна.
Одоогийн байдлаар 800м хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийсэн байна. Харамсалтай нь газар чөлөөлөлтийн асуудлаас үүдэн ажил удаашралтай байгааг гүйцэтгэгч компани онцоллоо.
Тус зам ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн төдийгүй, Улаанбаатар хотын зүүн чиглэлийн автозамын ачаалал буурч, түгжрэл буурах, төвлөрөл саарах зэрэгт онцгой ач холбогдолтой юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …