Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр (2022.08.11) “УБТЗ” ХНН-ийн Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа болон тус нийгэмлэгийн харьяанд байдаг таван цэцэрлэгийн эрхлэгчийг хүлээн авч уулзан дүүргийнхээ 1, 3, 4, 25 дугаар хорооны 2-5 насны цэцэрлэгийн гадна үлдээд байгаа хүүхдүүдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломжтой эсэх талаар санал солилцлоо.
Манай дүүргийн 1, 3, 4, 25 дугаар хороонд төмөр замчид олноор амьдардаг бөгөөд энэ ч утгаараа Төмөр замын бүс гэж ойлгож болно.
Мөн “УБТЗ” ХНН-ийн харьяанд байдаг таван цэцэрлэг дээрх хороодод үйл ажиллагаа явуулдаг. Дээрх цэцэрлэгүүд төмөр замчдын хүүүхдүүдээс гадна тухайн хороонд амьдардаг оршин суугчдын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог юм. Энэ удаагийн уулзалтаар дүүргийн зүгээс “УБТЗ” ХНН-ийг төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дэмжин 2022-2023 оны хичээлийн жилд авах хүүхдийнхээ тоог нөөц боломждоо тулгуурлан нэмэгдүүлж өгөх талаар санал хүсэлтээ илэрхийллээ.
“УБТЗ” ХНН-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дээрх саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ойрын үед болон цаашид авч хэрэгжүүлэх боломжтой саналуудаа танилцууллаа. Үүнд,
- Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн гадна үлдэж байгаа хүүхдүүдийн тоог үндэслэн дотоод нөөц боломждоо тулгуурлан шинээр анги, бүлэгүүд нэмэх
- “УБТЗ” ХНН-ийн эзэмшилд байдаг цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох байраа засварлаж цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой талаар хэллээ.
Мөн “УТБЗ” ХНН-ийн харьяанд байдаг “Ган зам” цэцэрлэгийн хашаанд өргөтгөл барих боломж бий бөгөөд барилга баригдчихвал хүүхдүүд авах тоо нэмэгдэнэ. УБТЗ-ын эзэмшилд цэцэрлэг барих боломжтой хэд хэдэн байршил бий учраас санал солилцож цэцэрлэг барих боломжтой гэсэн юм. Энэ асуудлаар “УБТЗ” ХНН-ийн удирдлагуудтай уулзаж санал солилцохоор боллоо.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дэмжиж, шийдэл дэвшүүлж, хүүхэд нэмж авах болсонд “УТБЗ” ХНН-ийн дарга, удирдлагууд, сектор, цэцэрлэгийн эрхлэгч нартаа талархал илэрхийлье.
More from Боловсрол
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА https://www.youtube.com/watch?v=NVUD4zfGtz0
Э.ХҮСЛЭН 2023 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН РАПИД ТОГЛОЛТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО
Эдгээр өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират хотноо зохиогдож буй 2023 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 өсвөрийн шатарчид …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 2020-2023 ОНЫ ХООРОНД ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРСОН СУРГУУЛЬ БОЛОН ӨРГӨТГӨЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дүүргийн хэмжээнд 2020 онд 21 сургууль 24,550 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2023 оны байдлаар 27 сургуульд …