МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшиг спорт цогцолбортой холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Энэ сайхан спорт талбайг зориулалтынх нь дагуу ашиглах хэрэгтэй. Спортын зориулалттай газар орон сууц барина гэвэл МҮОХ эсэргүүцэх болно. Хүүхэд залуучууд, ирээдүй үед маань спорт цогцолбор илүү хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа МҮОХ-ны нэр дээр байсан газар. Энд орчин үеийн цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байгуулах ажилд спорт холбоодыг хамтран ажиллахыг уриалж байна. МҮОХ-ны гаднах талбайгаа олон нийтэд нээлттэй ногоон байгууламж болгохоор зарласандаа өндөр тоосгон хашааг нурааж, тохижилтын ажил дуусч байна. Спорт цогцолбор барих ажлыг Азийн Олимпын зөвлөлтэй уулзаж, санал солилцоход бүрэн дэмжихээ илэрхийлсэн. Энэ төслөө удахгүй эхлүүлэх болно" гэжээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …