Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Нүүдэлчин Монгол” наадмын эхний шалгаруулалт болгон Увс аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар, Байгаль орчин, аялал, жуулчлалын газар хамтран баяд, дөрвөд, хотон, элжигэн халх хэмээх дөрвөн түмний соёлын биет бус өвийн наадмыг Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуурын аялал жуулчлалын бүс нутагт 07 дугаар сарын 13-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү наадамд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батболд, Засаг дарга Ч.Чимэд, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга Н.Энхбат зэрэг албаны төлөөлөл мөн бүс нутгийн ард иргэд, гадаад дотоодын жуулчид өргөнөөр оролцож байна. Наадамд аймгийн засаг дарга хэлсэн үгэндээ: Морин хуур нь “их хэл” гэсэн утгатай “икэл” хөгжмөөс гаралтай гэх нь бий. Энэхүү хөгжим нь эртний Ойрад Монголын нумт, чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Тува, Алтайн урианхайчууд икэл, хакасчууд “Ыых” хэмээн нэрлэдэг аж. Түүхээс цухас дурдахад 1940-1950-д онд Баруун Монголын ихэнх айл икэл хөгжимтэй ба Икел Баруун Монголын ихэнх айл бүрийн хойморт хүндтэй байр эзэлдэг, бас хүндэт зочид заавал икэл дуугаргаж байж явдаг сайхан зан заншил байсан. Увс аймаг икэл хөгжмийг брэндээ болгон хөгжүүлж, икелийн чуулга үүсгэн бий болгохоор “Ойрад” хөгжимт жүжгийн театрын хөгжмийн зохиолч, удирдаач Г.Аюурзана судалгаа хийж өнөөдөр чуулга маань анхны бүтээлээ та бүхэндээ сонирхуулж байна, энэ ажлыг маань Соёлын яамны зүгээс дэмжин хамтран ажиллахыг илэрхийлсэнд баяртай байна хэмээсэн юм.
Мөн наадмаар орон нутгийн түүх, угсаатны соёлын өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний ёс заншил, өв уламжлал, түүх, соёл, унаган байгаль, нүүдэлчдийн ахуйг сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилгоор уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтыг зохион байгуулж байна.
Соёлын яамны зүгээс соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах олон талт ажлуудыг бодлогын хүрээнд хийж, бүс нутгийн уламжлалт соёлын биет бус өвийг залуу хойч үедээ өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх улмаар иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх санал санаачилгыг дэмжин ажиллаж байна.
More from Соёл урлаг
РЕППЕР THUNDERZ ЮУ БЭЛТГЭВ?
Энэ оны 09 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан “Нэг л өдөр” тоглолтоо амжилттай зохион байгуулсан реппер ThunderZ буюу …
“ГОЁЛ” НААДМЫН ОТГОН ТОП А.САЙХАНТАМИРЫН АМЖИЛТ
Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй "Гоёл" наадам өчигдөр /2023.11.19/ "Шангри-Ла" зочид буудлын эвент холл танхимд болж, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. …
СХД-ИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 93 ХУВЬТАЙ БАЙНА
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг удирдан зохион явууллаа. Хурлын эхэнд цас орж …