ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах лаборатори байгуулах“ төсөл амжилттай хэрэгжиж байна.
Уг төслийг Эм Си Эс групп, Монголын Урлагийн зөвлөлийн “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөр дэмжин сэргээн засварлах лабораторийн дотоод засвар тохижилтийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ.
ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн санхүүжилтээр төслийн төлөвлөгөөний дагуу эхний хэсгийн худалдан авалтыг хийж лабораторид байршуулсан бөгөөд энэхүү лаборатори байгуулагдсанаар галд өртсөн 20-р зууны Монголын сор бүтээлүүдийг авран хамгаалж, соёлын өвийг сэргээн засварлах ажил эрчимжих юм.
Дашрамд дурьдахад 2022 оны 2 дугаар сард энэхүү зургийг сэргээн засварлах төслийг амжилттай эхлүүлж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлж байсан юм.
More from Соёл урлаг
РЕППЕР THUNDERZ ЮУ БЭЛТГЭВ?
Энэ оны 09 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан “Нэг л өдөр” тоглолтоо амжилттай зохион байгуулсан реппер ThunderZ буюу …
“ГОЁЛ” НААДМЫН ОТГОН ТОП А.САЙХАНТАМИРЫН АМЖИЛТ
Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй "Гоёл" наадам өчигдөр /2023.11.19/ "Шангри-Ла" зочид буудлын эвент холл танхимд болж, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. …
СХД-ИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 93 ХУВЬТАЙ БАЙНА
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг удирдан зохион явууллаа. Хурлын эхэнд цас орж …