Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг амралтын өдрүүдэд Баянгол дүүрэгт ажиллажээ. Тус дүүрэг цэцэрлэгийн насны 21,200 хүүхэдтэй. Үүнээс 17,500 хүүхэд тогтмол цэцэрлэгт хамрагдаж байгаа бол 6,000 гаруй хүүхэд цэцэрлэгийн гадна үлддэг байна.
Зургаадугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын хэсэг ажиллаж 4,500 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлсэн байна. Үлдэж байгаа 1,500 хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох барилгуудын эзэдтэй уулзжээ. Ингэснээр долоон барилга түрээслэн 750 хүүхдийг цэцэрлэгт хамруулах шийдэлд хүрсэн тухай БШУЯ-наас мэдээллээ.
Тус дүүргийн тухайд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, түгжрэл бууруулах гэсэн хоёр том асуудлыг хамтад нь шийдвэрлэнэ гэж тооцоолжээ. Тиймээс хотхон дотор нь цэцэрлэг байгуулах түрээсийн байр түлхүү хайж байгаа аж.
Баянгол дүүрэгт:
- Төмөр замын бүс
- 10 дугаар хорооллын замын урд хэсэг
- Хархорин зах орчим буюу Эрин хороолол
- Алтай хотхон
- Нарны хороолол зэрэг газарт цэцэрлэгийн хүртээмж муу байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …