Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.
Өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга дүүрэг бүрд 10 мянган тонноос багагүй сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн.
Энэ талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өнгөрсөн жил 60 мянган тонн түлш нөөцөлсөн. Энэ жилийн хувьд 54.500 тонн түлшийг 20 агуулахад нөөцлөөд байна. Түлш нөөцлөхөд агуулах хүндрэлтэй байдаг. Холбогдох цэргийн анги руу хүсэлт явуулж, иргэдээс ирсэн хүсэлтийг судалж, Ажлын хэсэг гаран ажиллаж байна. Одоогийн байдлаар 15 агуулах түрээсэлж байгаа” гэв.
“Таван толгой түлш” ХХК-ийн хувьд Баруун бүсийн үйлдвэрийн таван шугам ажиллаж, өдөрт 688 тонн түлш үйлдвэрлэж байна. Түүхий эдийн нөөц хангалттай байгааг хэлж байв.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …