Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороо буюу 10 дугаар хорооллын зарим байрны орчимд явган хүний замгүй, үүнээс болж бороо орсон үед ус ихээр тогтож, иргэдэд хүндрэл учруулдаг байсан юм. Үүнтэй холбоотойгоор иргэд оршин суугчдаас ус их тогтдог газарт явган хүний замтай болгож өгөх хүсэлтийг удаа дараа ирүүлж байсан удаатай. Тэгвэл иргэдийнхээ ирүүлсэн санал, хүсэлтийн хүрээнд энэ онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5, 6 дугаар хороонд дөрвөн байршилд явган хүний зам тавиад байна. Тухайлбал,
- БГД, 5-р хороо, 7б байрны зүүн талаас 7а байрны зүүн хойд тал хүртэл
- БГД, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 10-р хорооллын автобусны буудлын урд талын хэсэг
- БГД, 6-р хороо, ӨЭМТ-ийн баруун талаас хойшоо 41-р байрны зүүн урд хүртэл
- БГД, 6-р хороо, 98-р цэцэрлэгийн ард талд тус тус явган хүний зам тавилаа.
Ташрамд мэдээлэхэд, Баянгол дүүрэг 2022 онд иргэд, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт (ДТХО)-аар хэд хэдэн байршилд нийт 9383.14м2 явган хүний замыг шинээр тавих, засварлахаас гадна хашлага хийхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 14 байршилд 4800м2 явган хүний зам тавиад байгаа юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …