УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллаж байна. Тэрбээр өчигдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Артархи багийн иргэдтэй уулзаж Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоомжийг танилцуулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон өөрийн санаачилсан хуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцлоо.
Артархи багийн иргэдийн зүгээс ой мод их хэмжээгээр хортон шавжид идэгдэж байгаа тул яаралтай арга хэмжээ авч, хор цацах ажлыг шуурхай зохион байгуулах, хөдөлмөрөө нэгтгэж хоршиж ажиллах хүсэлтэй иргэд их байгаа тул Шинэ хөдөө төслийн хүрээнд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, иргэд хандив цуглуулж багийн Соёлын төвийн барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд үлдэгдэл санхүүжилт дээр дэмжлэг үзүүлэх зэрэг санал, хүсэлтийг хэлж байлаа.
Уулзалтын төгсгөлд Жижиг дунд үйлдвэрлэлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн В.Занданбат Хоршооны тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, танилцуулга хийлээ.
Артархи багт Шинэ хөдөө төслийн хүрээнд герефорд үүлдрийн 4 бух, сэлэнгэ үүлдрийн 80 тугалтай үнээтэй цөм сүргийг өнгөрсөн жил байгуулаад байна. Түүнчлэн, ирэх 10 сард 198 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ар тархи багт Үүрэн холбооны дахин дамжуулах станц ашиглалтад орох юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …