Өнөөдөр зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор өрнүүлж буй "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо.
Та бүхэн анзаарч байгаа бол доорх зургууд дээр улаан шаарнуудыг байрлуулсан байгаа. Эдгээр шаарнуудыг зам тээврийн ослоор амь насаа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан байрлуулжээ.
Тиймээс зам тээврийн осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах шаардлагатай байгаа юм.
Он гарснаас хойш зөвхөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2100 орчим зам тээврийн осол бүртгэгдсэн. Үүнээс болж 364 насанд хүрэгч, 36 хүүхэд бэртэж 10 том хүн, нэг хүүхэд амь насаа алдсан байна.
Ийм нөхцөл байдал одоог хүртэл үргэлжилсээр байгаа тул жолоочдын хариуцлагыг нэмэгдүүлж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа талаар СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар онцоллоо.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …