Монгол Улс түүхэндээ анх удаа 2016 онд бие даасан Хүүхэд хамгааллын тухай хуультай болсон. Бид 2021 оны 03 дугаар сарын 08-ны ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүүхэд хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ дахь эмэгтэй гишүүд хамтран өргөн барьсан юм.
Одоо хэрэгжиж буй Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон ТББ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэргэжилтнүүдийн саналд үндэслэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм.
2016 оны 12 сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлахдаа "Хүүхэд хамгааллын тухай хуулиас хамтарсан багийн зохион байгуулалт, чиг үүрэгтэй холбоотой заалтуудыг хассан. Ингэснээр хүүхэд хамгааллын хариу арга хэмжээтэй холбоотой манлайлал, удирдлага зохион байгуулалтын дэмжлэгийг бууруулж, хүүхэд хамгаалал дахь нийгмийн ажлын үйлчилгээнд зориулах санхүүгийн хуваарилалт, хариуцлагыг дутуу үнэлэн, улмаар хамтарсан баг нь хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллахгүй, зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, тохиолдолд илүү их анхаарах ёстой гэсэн хандлагыг бий болгох зэргээр Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг сулруулсан дүр зураг харагдаж байна.” гэж дүгнэжээ. Мөн цахим орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх мэдээлэх, хяналт тавих талаар эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг судалгааны дүнгүүд харуулж байна.
Иймээс Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах асуудлыг тусгана. Үүнд;
Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санаа, зарчимд нийцүүлэн хуулийн 2 болон 3 дугаар зүйлд зарчим, хамрах хүрээг нэмэгдүүлэх;
Хүүхдийн хамгаалагдах эрхийн хүрээнд хуулийн 4 дүгээр зүйлд хүүхэд хамгааллын кейс үйлчилгээний талаарх нэр томъёог олон улсын жишигт нийцүүлэн шинээр тусгах
Хоёрдугаар бүлэгт Хууль зүйн салбар дахь хүүхэд хамгаалал, Шүүн таслах ажиллагааны бүхий л явцад хүүхэд хамгаалах бодлого, хүүхдийн эрхийн зарчмыг баримтална, Хүүхэд, гэр бүлтэй холбоотой маргааныг хүүхэд, гэр бүлийн талаар мэргэшсэн шүүгч шүүнэ гэж оруулах. Мөн Мөрдөн шалгах үйл ажиллагаан дахь хүүхэд хамгаалалын асуудлыг тусгахдаа Хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчтэй байнгын холбоотой байлгах боломжоор хангана.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд орон нутгийн түвшинд /сум, хороонд/ хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, тэднийг бодлого, зохицуулалт, удирдлага арга зүйгээр хангах,
Мөн хуулийн 23 дугаар зүйлд хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох, аргачлал, журмын талаар нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг болно.
Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжиж, төрийн байгууллагын бүтэц, тогтолцоо, чиг үүрэг бүх түвшинд тодорхойлогдож, хүүхэд хамгааллын үйлчилгээ мэргэжлийн түвшинд, шаардлагатай хүүхэд бүрт хүртээмжтэй хүрэх болно. Хүүхэд хамгааллын үйлчилгээ төрөлжиж, нэр төрөл нь олширч, чанар, хүртээмж дээшилнэ.
Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирна.
УИХ-ын 13 эмэгтэй гишүүдийн санаачилсан энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн баасан гарагийн /2022.05:21/ УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжсэн юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …