ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун иргэд, олон нийтийг хамтран ажиллахыг уриалжээ. Хэрэглэгчид тус газартай илүү нээлттэй, нягт хамтарч ажиллаж чадсанаар зах зээлийн эдийн засгийн зөв тогтолцоог хөгжүүлэх бүрэн боломжтой болно гэж үзэж байна. Өдгөө тус байгууллага 30 хүрэхгүй орон тооны бус байцаагчтай ч “иргэд хамтран ажилласнаар 3.4 сая орон тооны бус байцаагчтай мэт ажиллах боломжтой” хэмээн С.Мөнхчулуун онцолжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь
-Өрсөлдөөний тухай
– Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай
– Монгол хэлний тухай-
-Зар сурталчилгааны тухай
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай
-Нөхөрлөлийн тухай
-Сонгуулийн тухай
-Зөрчлийн тухай
-Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
-Төрийн хяналт шалгалтын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Иймд иргэд, хэрэглэгчид дээрх хууль тогтоомжууд зөрчигдөх нөхцөл байдал үүссэн талаархи мэдээллийг ШӨХТГ-т ирүүлж үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас өөрт учирсан гэм хорыг арилгуулах, хохирлыг нөхөн төлүүлэх замаар эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалуулах боломжтой юм.
Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид зөрчилд ногдуулсан торгуулийн мөнгөн дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгодог хууль, журмын зохицуулалттай аж.
Гомдол, саналын утас: Иргэдийн утас- 115
Цахим хуудас: https://afccp.gov.mn
https://www.facebook.com/afccpmongolia
https://www.facebook.com/groups/391583442769715/
Твиттер: @afccpmn
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …