Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 21, 22-нд зохион байгуулах юм. Түүний урлагт зүтгэсний 50 жил, багшилсны 30 жилийн ойг тохиолдуулан шавь нарынх нь зүгээс хүндэтгэлийн тоглолтыг ийн санаачилжээ.
Ш.Чимэдцэеэ "Алтан тайзны босгоор алхаж орсноос хойш хагас зуун жил болжээ. Шавь нарыгаа дууны урлагт хөтөлснөөс хойш 30 жил өнгөрсөн байна. Тэдний маань санаачилгаар "Дуунд залбирсан тавилан" нэртэй тоглолт удахгүй болох юм.
Монголын уртын дууны холбооноос 108 дуучин ирж дуулна. Мөн Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн "Үлэмжийн чанар" хэмээх сайхан дууны эгшигт Цагаан, Ногоон дарь эхийг дүрслэн буулгасан бурхад бүжиглэнэ. Миний шавь нарын дунд алдартай дуучид олон бий. Гэхдээ багштайгаа зэрэгцээд дуулж байсан удаагүй. Ингээд шавь нарынхаа зөвлөгөөг аваад тоглолт хийхээр төлөвлөсөн" хэмээсэн юм.
Ташрамд хэлэхэд, Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 28-нд тус хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах байсан ч коронавирустэй холбоотойгоор цуцлагдсан. Тиймээс тэр үед тасалбар худалдаж авсан иргэд тавдугаар сарын 21-ний тоглолтод ирэх боломжтой юм байна.
More from Соёл урлаг
РЕППЕР THUNDERZ ЮУ БЭЛТГЭВ?
Энэ оны 09 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан “Нэг л өдөр” тоглолтоо амжилттай зохион байгуулсан реппер ThunderZ буюу …
“ГОЁЛ” НААДМЫН ОТГОН ТОП А.САЙХАНТАМИРЫН АМЖИЛТ
Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй "Гоёл" наадам өчигдөр /2023.11.19/ "Шангри-Ла" зочид буудлын эвент холл танхимд болж, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. …
СХД-ИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 93 ХУВЬТАЙ БАЙНА
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг удирдан зохион явууллаа. Хурлын эхэнд цас орж …