Хөвсгөл аймгийн хилийн бүсэд малын хулгай болон хил зөрчигчийн асуудал их гардаг тул хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлж, хилийн цэргийн анги нэмж байгуулах зайлшгүй шаардлагатай байсан юм.
Иймд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд шинээр хилийн цэргийн анги байгуулах асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт тавьсны дагуу хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, өнөөдөр ийнхүү шавийг нь тавьж байна.
Энэхүү хилийн цэргийн анги нь штабын байр, цэргийн байр, соёлын төв, спортын төв, цэцэрлэг, 60 айлын ажилчдын орон сууц, гэрээт цэргийн байр зэрэг иж бүрэн барилга байгууламжтай байх юм. Шинэ анги баригдсанаар Монгол Улсын хилийн аюулгүй байдал хангагдаж, хил орчмын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох боломж бүрдэж, хилчин дайчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл сайжрах зэрэг олон давуу талуудтай юм.
Хөвсгөл аймгийн нэг онцлог нь ард иргэдийн аж амьдрал нь хил хамгаалах байгууллага, хил хамгаалах үйл ажиллагаатай тодорхой хэмжээгээр холбоотой байдаг явдал юм. Учир нь Хөвсгөл аймагт байнгын ажиллагаатай нэг отряд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хилийн 1/8 хувийг дангаараа хариуцан ажилладаг. Түүнчлэн, Цэцэрлэг, Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдад нийт 11 застав хил хамгаалах үйл ажиллагаа явуулж байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …